Тайланд Хятадаас 400 мянган таблет авна

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Тайланд Хятадаас 400 мянган таблет авна

Тайландын эрх баригчид дунд сургуулийн сурагчдын боловсролыг дэмжих
үүднээс Хятад улсаас их хэмжээний таблет компьютер худалдаж авахаар
болжээ.
Тайландын экс Ерөнхий сайд Таксин Чинаватрагийн Пуэа Тай нам
өнгөрсөн онд сонгуульд ялалт байгуулахдаа сурагчдыг нэг сая компьютерээр
хангана хэмээн амласан байна. Үүний хүрээнд Хятадад үйлдвэрлэсэн,
технологийн хувьд хоцрогдоогүй, хамгийн гол нь хямд үнэтэй таблет
компьютерүүдийг худалдаж авахаар болжээ.

Тайландын Мэдээлэл,
харилцаа холбоо, технологийн сайд Анудит Накорнтхап БНХАУ-ын төрийн
өмчит “Шензен” шинжлэх ухаан технологийн хөгжил  компанитай гэрээ
байгуулсан байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу эхний
ээлжинд 400 мянган таблет компьютерийг 60 өдрийн хугацаанд Тайландын
талд шилжүүлэх юм. Гэрээний нийт өртөг нь 32.8 сая ам.доллар аж.

Сайд
Анудит Накорнтхап “Хятадын таблет компьютер нь дунд сургуулийн
сурагчдын хэрэглээнд тохирсон. Технологийн хувьд “iPad”, “Samsung
Tablet” компьютерээс дутахааргүй юм. Бид сурагчдаа таблет компьютерээр
хангаснаар дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгож байгаа”
гэжээ. Түүний ярьснаар Хятадын таблет компьютерүүд нь сурагчдад
зориулсан олон арван программтай юм.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж