Автомашинд харшлын эсрэг агааржуулагч суурилуулна

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Автомашинд харшлын эсрэг агааржуулагч суурилуулна

БНСУ-ын “Samsung Electronics” компани автомашины шинэ агааржуулагч зохион бүтээснээ танилцууллаа. Энэхүү “Virus Doctor Air Car” хэмээх агааржуулагчийг энгийн агааржуулагчаас илүү нарийн технологид суурилан бүтээсэн аж.

Компанийн удирдлагуудын ярьснаар элдэв бактери, тамхины утаа гэх мэт хорт зүйлээс таны автомашины болоод дотор салоныг ангид байлгаж чадах юм. Их Британийн харшлын эсрэг сангийн санаачилгаар “Virus Doctor Air Car” агааржуулагчийг зохион бүтээжээ.

“Эс-плазма ионы технологийн суурилуулсан шинэ агааржуулагч нь элдэв төрлийн харшлаас урьдчилан сэргийлнэ. Мөн орчныг цэвэр цэмцгэр, чийглэг байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Бидний боловсруулсан агааржуулагчийг автомашиныхаа тамхины асаагуурын оролтод холбосноор ашиглах боломжтой. Мөн батерейгаар ч ажиллана” гэж “Samsung Electronics” компанийн бүтээгдэхүүн хариуцсан албаны хүн мэдэгджээ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж