Samsung ус нэвтэрдэггүй гар утас бүтээв

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Samsung ус нэвтэрдэггүй гар утас бүтээв

“Samsung Electronics” компани ус нэвтэрдэггүй “HMX-W350”, “QF20” нэртэй
гар утас үйлдвэрлэжээ. Энэхүү хоёр гар утас чөлөөт хэв маягийг эрхэмлэгч
залууст зориулсан гэж компанийн төлөөлөгчид мэдэгдсэн байна.

“HMX-W350”
нь 1080 Full HD дэлгэцтэй, Wi-Fi-тай бөгөөд “Facebook”, “YouTube” болон
“Picasa” гэх мэт сайтыг ашиглах боломжтой аж. Зохион бүтээгчдийн
ярьснаар энэхүү утасны камераар тасралтгүй нэг цаг бичлэг хийхэд
баттерей нь хүрэлцэх юм. Энэ нь ижил төрлийн утаснуудыг бодвол
харьцангуй сайн үзүүлэлт гэнэ.

Одоогоор “Samsung Electronics”
компани “HMX-W350”, “QF20”-г ямар үнэтэй худалдаанд гаргахаа мэдэгдээгүй
байгаа ч ирэх зун гэхэд хэрэглэгчдийн гар дээр очсон байх аж. Компанийн
төлөөлөгч ярихдаа “Залуус далайн эрэг дээр гар утсаа ашиглан нийгмийн
сүлжээний сайтуудад холбогдохдоо дуртай байдаг. Гэвч усанд нэлээд ойр
байдаг учраас гар утас норж гэмтэх, ажиллагаагүй болох тохиолдол элбэг. 
Тэгвэл энэхүү утастай хамт усанд сэлсэн ч болно” гэжээ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж