“Сина-Вейбо” компанийн удирдлагууд өөрийн микроблогуудыг ашиглах дүрмийг өөрчилжээ. Шинэ сервис үйлчилгээний шинэлэг зүйлийн нэг бол онооны систем аж.
Аливаа хэрэглэгч нь 80 баллаас эхэлж байгаа бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчихийг уриалсан, цэргийн нууцыг задалсан ямар нэгэн мэдээлэл тараавал тэр бүрт балл хасагдана. Хэрэглэгчийн оноо “0” болонгуут түүнийг сүлжээнээс хасна. Блогерууд нь “Сина-Вейбо” компанийг сурталчилсан янз бүрийн арга хэмжээнд оролцож оноо авч болох аж.

Энэ нь Хятадын эрх баригчдын өөрийн иргэдийн нийгмийн сүлжээнд гар хүрч байгаа эхний үйлдэл биш. Тус улсын хайлтын сүлжээ нь автомат цензуртэй. Энэ оны гуравдугаар сараас хэрэглэгчид интернэт порталыг ашиглахдаа өөрийн жинхэнэ нэр, бүртгэлийн дугаарыг заах ёстой журам тогтсон юм.
Төрийн эргэлт хийхийг уриалсан болон бусад хор уршигтай мэдээллийг интернэтээр тараахын эсрэг Хятадын хууль сахиулагчид мөн тэмцэж байна. Тэд элдэв цуу яриаг дэвэргэдэг 16 сайтыг хоёр сарын дотор хаажээ. Энэ нь Хятадын эрх баригчдын интернэтийн эсрэг явуулж буй бодлогын илрэл юм.
Т.МӨНХТҮВШИН