
Компанийн төлөөлөгчийн ярьснаар “Facebook”-ийнхэн Тайванийн НТС компанитай хамтран ажиллаж “Баффи” хэмээх гэрээний хүрээнд шинэ смартфон үйлдвэрлэх юм байна. “Apple” компанид ажиллаж байсан “Facebook”-ийн төлөөлөгч саяхан Марк Зукербергтэй уулзаж смартфон үйлдвэрлэх боломжтой эсэх асуудлаар ярилцжээ.
“Нью-Йорк таймс” сонинд бичсэнээр Марк Зукерберг өөр утасны флатформ дээр суурилсан “Facebook” арр-тэй гар утас үйлдвэрлэхийг таашаахгүй байгаа аж. АНУ-ын компанийн төлөөлөгч AFP-д өгсөн ярилцлагадаа “Бид нийгмийн сүлжээний сайтыг хэрэглэгчдэд илүү ойрхон байлгах үүднээс ирэх онд шинэ гар утсаа танилцуулж худалдаанд гаргана. НТС-тэй хамтарч байгаа. Шинэ утас “Facebook”-ийг ашиглахад зориулагдсан учраас функцийн хувьд өөр байх юм” гэжээ.