Нарны эрчим хүчээр ажилладаг онгоц аялалд гарна

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

Нарны эрчим хүчээр ажилладаг онгоц аялалд гарна

Нарны эрчим хүчээр ажилладаг онгоц Европоос Африк тив рүү 2500 км зам туулж олон улсын хамгийн урт нислэг хийхэд бэлэн болжээ.

Уг төслийн хэвлэлийн нарийн бичгийн даргын уламжилснаар онгоц өнөөдөр Швейцарийн Пайерн хотын цэргийн онгоцны буудлаас Марокко руу нисэх аж. “Нарны эрчим хүч” хэмээн нэрлэсэн энэхүү онгоц Франц, Пиреней, Испанийн нутаг дээгүүр нисч өнгөрнө.

Хэвлэлийн албаныхны уламжилснаар онгоцыг Мадридад техникийн үзлэгт оруулахаар төлөвлөж байна. Шинэ нисэх аппарат нь 40 морины хүчтэй хөдөлгүүртэй бөгөөд далавч нь ерөнхийдөө “Аэробус А340” онгоцтой ижил аж. Онгоц баасан гаригийн өглөө үүрээр газардах аж.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж