Ирландчууд ЕХ-ны Төсвийн гэрээнд нэгдэхийг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Ирландчууд ЕХ-ны Төсвийн гэрээнд нэгдэхийг зөвшөөрөв

Ирландын
Засгийн газар мэдээлэхдээ, Европын холбооны Төсвийн гэрээгээр явуулсан
бүх  нийтийн санал асуулгааар уг гэрээг хүн амын ихэнх нь тэмжин санал
өглөө гэв. Гэрээний төлөө санал өгөхийг Засгийн газар нь уриалсан байв.
Төсвийн гэрээнд нэгдэхгүй бол Ирландыг ганцаардуулж, тус орноос хөрөнгө
оруулагчдыг айлган холдуулна гэж алүбан тушаалтнууд ухуулсан байв. Харин
сөрөг хүчнийхэн нь эдийн засгийн хатуу хэмнэлтийн арга хэмжээ тус орны
эдийн засгийн өсөлтөд хортой гэсэн байжээ. Үүний зэрэгцээ олон асуудлаар
шийдвэр гаргах төв нь Дублинаас Брюссель шилжинэ гэж тэд хэлж байлаа.
Бүх нийтийн санал асуулгын эхний дүнгүүд нь сонгуулийн янз бүрийн
тойргуудад харилцан адилгүй байна.  Тухайлбал, Дун-Лэар хотод сонгогчдын
74,2 хувь Төсвийн баримтыг дэмжин санал өгсөн бол Баруун өмнөд Донегалд
дэмжигчдийн хувь 45 байв. Баруун Дублинд “төлөө” гэж 16509 хүн, “эсрэг”
гэж 16585 хүн тус тус санал өгчээ. Исланд нь Европын холбооны төсвийн
гэрээгээр олон нийтийн санал асуулга явуулсан холбооны цорын ганц орон
юм. Төсвийн гэрээг евро бүсийн 17 орны 12 нь дэмжижхжд хүчин төгөлдөр
болох бөгөөд хэрэв тэр нь хийгдвэл европын орнууд ДНБ-ний 3,5 хувиас
илүүтнйгээр төсвийн алдагдал гаргаж болохгүй.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж