Япон, Хятад үндэсний валютаар худалдаа хийж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Япон, Хятад үндэсний валютаар худалдаа хийж эхлэв

Шинэ
тохиролцоо нь хоёр орны худалдааны харилцааг бэхжүүлж, жилдээ гурав 
хүртэл тэрбум ам.долларын хэмнэлтийг гаргах ёстой аж. Токиогийн валютын
бирж дээр баасан гаригийн арилжааны эхэнд хятад юанийн гарааны ханш
12,33 иен байлаа. Анх удаагаа хоёр орны валют долларт уяалдалгүйгээр
арилжаалагджээ.

Германы dpa агентлаг мэдээлсний дагуу, иен-юань
хосын шууд худалдаа нь 2011 оны төгсгөлөөр бичсэн хоёр талын гэрээний үр
дүн ажээ. Биржийн наймаанд валютын шууд солилцоог явуулсан нь хоёр орны
худалдааны харилцааг либералчлахад чухал үүрэгтэйг AFP тэмдэглэсэн
байна. Энэ үйл явдал нь валют хоорондын ажиллагааны элдэв саад тогтгорыг
арилган жилдээ гурван тэрбум ам.долларын хэмнэлтийг өгнө гэж “Синьхуа”
дамжуулжээ. Хятад нь Японы худалдааны том түнш ба өнгөрсөн жилд хоёр
орны худалдааны эргэлт 345 тэрбум ам.долларт хүрсэн байв. Төлбөр
тооцооны ажиллагааны 60 хувь нь ам.доллараар хийдсэн байжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж