Хулагийн хэрэг явдалд “Олон улсын ил тод, бие даасан мөрдөн байцаалт явуулахыг” уриалж, уг хэрэгт Гаагийн олон улсын эрүүгийн шүүхийг татан оруулах хэрэгтэйг тогтоолд тэмдэглэжээ. Гэхдээ НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Нави Пиллайн шаардсаны дагуу уг хэргийг Гаагийн шүүхэд шилжүүлэх биш харин түүнд өгөхийг НҮБ-аас уриалсан байна.
Оросын Женев дэх төлөөлөгчийн тэргүүн Алексей Бордавкин НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тогтоолыг эрс шүүмжилж, хэтэрхий нэг талыг барьсан тэнцвэргүй шийдвэр гэв. Уг баримт нь зөвхөн Сирийн албан ёсны эрх баригчдыг буруутгаад сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлүүдийн талаар ярьсангүй гэж тэр хэлэв. Тогтоолыг дэмжигчид НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд шахалт үзүүлэхээр оролдож байна гэж Оросын төлөөлөгч мөн хэлжээ.
Харин Хятад тус зөвлөлийг Сирид зэвсэгт довтолгоон хийх шалтаг хайж байна гэлээ. Тэгвэл АНУ-ын төлөөлөгчийн гарын тэргүүн Айлин Чемберлен Донахау Орос, Хятад хоёрын төлөөлөгчдийн мэдэгдлийг эрс няцаан “бид гэм зэмгүй энгийн иргэдийг хөнөөсөн хэргийн бүрэн хариуцлагыг Сирийн удирдлагад өгч байна” гэжээ.