2012 оны 06 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, говийн бүс нутгаар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. 20-22 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.
5,6-нд зарим газраар, 7,8-нд зүүн зүгийн нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.