МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хурал маргааш Сүхбаатар дүүргийн шүүхэд болно. Өмнөх шүүх хурлыг эрүүл мэндийн шалтгааны улмаас түр хойшлуулсан билээ юм. Өнгөрсөн долоо хоногт түүний эрүүл мэндийн байдал сайжирсан хэмээн эмнэлгээс гарах сурагтай байсан ч биеийн байдал сайнгүй байгаа учраас эмнэлгээс гарах болоогүй гэж намын нөхөд нь мэдэгдлээ. Эмч нарын зүгээс “Биеийн байдал нь сайн. Харин эрчимтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Хөдөлгөөн дутагдвал эрүүл мэндийн байдал муудна” гэсэн мэдээллийг өгөөд буй. Харин Н.Энхбаярын өмгөөлөгчид нь “Эмнэлгээс гарах болоогүй” хэлж байлаа. Тиймээс маргааш болох шүүх хуралд Н.Энхбаяр оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Ш.ЧИМЭГ