Л.Занниер нарын айлчлал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.06.03-нд нийтлэгдсэн

Л.Занниер нарын айлчлал эхэллээ

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид өнөөдрөөс энэ сарын 6-ны хооронд Монгол Улсад айлчилж байна. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхаж, тус холбоонд Монгол Улс нэгдэн, гишүүн орон болох эсэх талаар судалж, танилцах юм байна. Харин бусад төлөөлөгчид зарим яамд, төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтнүүдтэй мэдээлэл солилцох юм байна. Айлчлалын үеэр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер Стратеги судлалын хүрээлэнгийн ажилтай танилцаж, санал солилцох юм байна. Төлөөлөгчид айлчлалын үр дүнгийн талаар Европын холбооны аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад танилцуулж, гишүүн орноор бүртгэх эсэхийг хэлэлцэх аж.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/ нь бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн том байгууллага бөгөөд Хойд Америк, Европ, Евро-Азийн  нийт 56 гишүүн орныг хамардаг. Тус байгууллагын гишүүнээр элсэхээр Монгол Улс 2011 оны намар албан ёсоор хүсэлтээ гаргажээ. Үүнтэй холбогдуулан ЕАБХАБ-ын энэ жилийн дарга, Ирланд Улсын байнгын төлөөлөгч О.О’Лири, тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер нар айлчлал хийх юм.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж