“Анод” банкны гүйцэтгэх захирал, ТУЗ-ын дарга нарт холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлэхээр болжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тус байнкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ын дарга Э.Гүр-Аранз, Н.Даваа нарын 19 хүнд холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхээр болсон гэлээ. Тус банкны үүсгэн байгуулагчдыг банк байгуулсан үеэс эд хөрөнгө завшсан, албан тушаалаа урвуулан ашиглаж, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг найдваргүй зээлд олгосон, сонгуульд зарцуулсан гэх үндэслэлээр 2008 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс эрүүгийн хэрэгт татсан юм. Эл хэргийг хэд хэдэн удаа хяналтын шатнаас нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан билээ.
Ш.ЧИМЭГ