
ТАВДУГААР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД:
- МУГТ Очирбатын Бурмаа (чөлөөт бөх) – Энэтхэг улсад болсон “Хари Рам”-ын нэрэмжит Гран при тэмцээнд 72 кг-ийн жинд алтан медаль хүртсэн.
- ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа (чөлөөт бөх) – Энэтхэг улсад болсон “Хари Рам”-ын нэрэмжит Гран при тэмцээнд 55 кг-ийн жинд алтан медаль хүртсэн.
- Их мастер Батхуягийн Мөнгөнтуул (шатар) – БНХАУ-ын Заожуан хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд блиц болон хувийн төрөлд алт, хүрэл медаль авсан.
- МУГТ Баяраагийн Наранбаатар (чөлөөт бөх) – Финляндын Хельсинк хотноо болсон олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд түрүүлж, эх орондоо олимпийн эрх авчирсан.
- ОУХМ Оргодолын Үйтүмэн (чөлөөт бөх) – Финляндын Хельсинк хотноо болсон олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд амжилттай оролцож, эх орондоо олимпийн 29 дэх эрхийг авчирсан.
- Эверестийн оргилд гарсан Монголын уулчид (С.Бат-Эрдэнэ, Ц.Цогзолмаа, Б.Цэвээндаш, Л.Баярсайхан) (уулын спорт) – Уулчин С.Бат-Эрдэнэ Түвдийн талаас олон улсын экспедицэд багтан авчирсан бол Ц.Цогзолмаа, Б.Цэвээндаш, Л.Баярсайхан нар багаараа оргилд гарчээ.
- Кёкүтэнхо Н.Цэвэгням (сумо) – Мэргэжлийн сумогийн 5-р сарын башёд урамтай сайхан барилдаж түрүүлсэн. 20 жил сумод зүтгэсний дараа хамгийн ахмад настайдаа түрүүлсэн бөх болсон.
Дахин сануулахад, сарын шилдэг тамирчин гуравдугаар сарын 9-ний өдөр тодорно. Дараах байдлаар шилдгийг шалгаруулна.
1. Онлайн санал асуулга (Вэб хуудас, бусад онлайн хэрэгслээр санал авах) – нийт саналын 50 хувь2. Сарын шилдгийг дүгнэх комисс (Хамтрагч байгууллага бүрээс нэг нэг төлөөлөгч) – нийт саналын 50 хувь
САНАЛАА WWW.SPORTNEWS.MN ХАЯГААР ӨГНӨ ҮҮ!