​З.Ойдов аваргад үнэмлэх өгөхөөс татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.03-нд нийтлэгдсэн

​З.Ойдов аваргад үнэмлэх өгөхөөс татгалзжээ

УИХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Өвөрхангай аймагт  МАХН-аас нэр
дэвшигч З.Ойдовт нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг өгөхөөс татгалзсан байна.
Сонгууль хаяанд ирчихсэн ийм эгзэгтэй үед  ацан шалаанд ороод буй
Гавьяат тамирчин СЕХ-нд хандсан хэдий ч ямар нэг шийдэлд хүрээгүй аж.
Дэлхийн хошой аваргад “бойкот” хийсэн шалтгаанаа тойргийн сонгуулийн
хорооныхон “МАН-ын гишүүн МАХН-аас нэр дэвших боломжгүй. Та МАН-ын
гишүүнчлэлийн үнэмлэхээ албан ёсоор хүлээлгэж өгөөгүй юм байна. Тийм
учраас өөр намаас нэр дэвших боломжгүй” хэмээн тайлбарласан гэнэ. Харин
З.Ойдов гавьяат энэ тухайд “Намын нэр солигдсонтой холбоотойгоор шинээр үнэмлэх
олгохдоо гишүүдийн санал хүсэлтийг харгалзан үзээгүйгээс ийм үл
ойлголцол гараад байна. Би анхнаасаа МАХН-д элссэн. Одоо ч тэр намынхаа
гишүүн хэвээр байгаа. Тиймээс миний энэ байдал хууль зөрчсөн үйлдэл биш.
Харин гишүүдийнхээ санал сэтгэгдлийг сонсоогүй МАН өөрөө хууль зөрчсөн”
хэмээн үзэж байгаа аж. 

М.БАТЧУЛУУН

ЭХ СУРВАЛЖ: WWW.TOPMEDEE.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж