МҮОХ-ноос “Лондон 2012″ олимпийн наадмыг угтан зохион байгуулж буй спортын анагаах ухааны семинар өнөөдөх МҮОХ-ны байранд нээлтээ хийлээ. Зургадугаар сарын 5-ныг хүртэл үргэлжлэх семинарын нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСГ-ын Үндэсний шигшээ багийн албаны дарга Ц.Одонбаяр, БТСГ-ийн Спортын анагаах ухааны албаны дарга Ч.Насанбат, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Их сургуулийн доктор, профессор Б.Хөгжилт нар оролцсон байна. Семинарыг БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн институтийн Допингийн эсрэг төвийн эрдэм шинжилгээний ахлах судлаач Доктор профессор Сон Жүн-Хёнь, ӨМӨЗО-ны Их сургуулийн Доктор, профессор Б.Хөгжилт нар удирдан явуулах бөгөөд 26 эрдэмтэн судлаач хамрагдаж байна. Түүнчлэн тамирчдын сэтгэлзүй, Лондон хотын цаг агаарын онцлог, спортын анатоми, тамирчдын зүрх судсанд гарах өөрчлөлтүүд зэрэг сэдвээр манай эрдэмтэд бусадтайгаа арга туршлагаа хуваалцах юм.
Эх сурвалж: www.olympic.mn