
Сануулахад, гадаадад амьдарч буй монголчуудаас санал авах ажлыг тухайн оронд суугаа Монголын Дипломат төлөөлөгчдийн газар зохион байгуулж, дипломат төлөөлөгчдийн газрын 172 хүн сонгуулийг зохион байгуулах юм. Гадаадаас яг хэдэн хүн санал өгөхөөр бүртгүүлсэн эцсийн тоо гарсны дараа ирэх сарын 6-нд саналын хуудсыг дугтуйнд битүүмжлэн тухайн орон руу явуулах аж. Ингээд зургадугаар сарын 10-нд гадаадад байгаа сонгогчдын саналыг авч, хайрцганд битүүмжлэн СЕХ-нд ирүүлэх учиртай. Харин саналын хуудсыг УИХ, НИТХ-ын сонгуулийн саналтай хамт тоолох юм.
Ш.Чимэг