Сэр Элтон Жоны хүү нэг насны төрсөн өдрөөрөө шүтэн бишрэгчид, найз нөхдөөс нь илгээсэн бэлгэнд дарагдсан гэнэ. Бүх бэлгийг зөвхөн задлах гэж дөрвөн цаг зарцуулсан аж. Хүмүүсээс тэдэнд илгээсэн бэлгэнд хүүхдийн тэрэг л гэхэд найман ширхэг байсан гэнэ. Өдгөө 65 настай дуучин Элтон Жонн, хамтран амьдрагч Дэвид Фёрниш нар үр шилжүүлэн суулгах аргаар Захари нэртэй хүүтэй болсон билээ. “the Rocket Man” дуугаар нэрд гарсан дуучин Элтон Жонныг 40 нас хүрэх үед цомгууд нь 250 сая ширхэг худалдаалагдаж, 220 сая фунт стирлингийн хөрөнгийн эзэн болгосон юм. Тэд хүүгийнхээ бэлэгнүүдийг сургууль, цэцэрлэгүүдэд тараан өгч, ганцхан бэлгийг өөрт нь өгчээ. Учир нь ижил хүйстэн хос ганц хүүгээ хэтэрхий эрх болгочихоос эмээж байгаа гэнэ. Сэр Элтон Жонн ганц хүүхэдтэй байхын хэцүүг мэдэрч эхэлсэн бөгөөд хүүгээ дүүтэй болгох тухай бодож байгаа аж. Тэрбээр “Айлын ганц байх хэцүү. Тэр тусмаа алдартай хүний ганц хүүхэд байх бүр ч хэцүү” хэмээн ярих болжээ. Ялангуяа хүүг сургуульд ороход бусад хүүхдүүд түүнийг ээжгүй гэж дооглож магадгүй гэхээс Сэр Элтон Жонн санаа зовж байгаа гэнэ.
Н.Энх