Олон улсын олимпийн эв санааны нэгдэл, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын талбайн теннисний холбоо хамтран талбайн теннисний анхан шатны дасгалжуулагч, багшийн сургалтыг 6 дугаар сарын 2-ноос 13-ны хооронд зохион байгуулж байна. “Олимпик хаус”-д өчигдөр нээлтээ хийсэн энэхүү семинарыг Олон улсын теннисний холбооны мэргэжилтэн Фил (Шри Ланк), Роланд Краут (Филиппин) нар удирдан явуулж байгаа юм. Нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны Дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, Монголын талбайн теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Нямдэлгэр болон ITF-ийн эксперт Фил нар оролцлоо. Семинарт Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын дунд сургуулиудын 30 гаруй биеийн тамирын багш оролцож байгаа юм.
Эх сурвалж: www.olympic.mn