Ослын буулт хийсэн онгоц автобустай мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.03-нд нийтлэгдсэн

Ослын буулт хийсэн онгоц автобустай мөргөлджээ

Гана улсын нийслэл Аккра хотод өчигдөр шуудангийн онгоц ослын буулт хийхдээ дүүрэн зорчигчтой автобустай мөргөлджээ. Мөргөлдөөний үеэр автобусны дөрвөн зорчигч амиа алдсан байна. Харин шуудангийн онгоцны багийн дөрвөн гишүүн амьд гарчээ. Орон нутгийн телевизээр  “Allied Air” компанийн мөргөлдсөн Боинг 727 онгоц Котока олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоох зам дээр хөндөлдөн хэвтэж буй зургийг харуулжээ. Гана улсын нисэх буудлын операторын мэдэгдсэнээр Нигерийн Лагос хотоос хөөрсөн карго онгоцны даац хэтэрсэн байсан гэнэ. Автобустай мөргөлдсөн карго онгоцны багийн дөрвөн гишүүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм байна. Ганын Ерөнхийлөгч Драмани Махама онгоцны буудалд болсон яаралтай хэвлэлийн хурлын үеэр ослын шалтгааныг тогтоох мөрдлөг явуулахыг үүрэг болгожээ. Тэрбээр “Энэ хэргийн талаар таамаглал дэвшүүлэхэд эрт байна. Бид ослын шалтгааныг тогтоох мөрдлөг явуулна. Гэвч бүх зүйл хяналтанд байгаа” хэмээн мэдэгджээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж