Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхийг түр хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2012.06.03-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхийг түр хойшлуулав

МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс түр татгалзсан хариуг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргажээ. Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хурал маргааш буюу зургадугаар сарын 4-нд Сүхбаатар дүүрэгт болох юм. СЕХ-нд нийслэлийн Прокурор болон Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүх ажиллагаа эхэлсэн учраас Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхгүй байхыг хүссэн бичгийг СЕХ-нд хүргүүлсэн байна. Тиймээс СЕХ-ны өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд Н.Энхбаярыг бүртгэх эсэхийг түр хугацаагаар хойшлуулсан байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж