Аливаа баяр ёслолын үеэр цаг наргүй ажилладаг хүмүүс бол түргэн тусламж болон цагдаагийн байгууллагынхан байдаг. Хүүхдийн баяр буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд түргэн тусламжийн газарт ирэх дуудлагын тоо өссөн үзүүлэлттэй байна гэж дуудлагын жижүүр эмч хэллээ. Зургадугаар сарын 1-ний өдөр 557 дуудлага ирсэн бол зургадугаар сарын 2-н буюу өчигдөр 655 дуудлага ирсэн байна. Энэ нь зөвхөн 103-т ирсэн буюу насанд хүрэгчдийн дуудлагын тоо аж. Энгийн өдрүүдэд дуудлагын тоо 500 орчим байдаг бол баярын өдрүүдэд нэмэгдсэн байна гэж 103-ын жижүүр эмч онцлов.
Ш.Чимэг