Торонтогийн худалдааны төвд буун дуу гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.03-нд нийтлэгдсэн

Торонтогийн худалдааны төвд буун дуу гарчээ

Канадын хамгийн том хот Торонтогийн худалдааны төвд гарсан нэгэн этгээд хүмүүс рүү буугаар шүршсэнээс нэг хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан хэрэг гарчээ. Хохирогчдын нэг 13 настай хүү эмнэлэгт үхэл амьдралын зааг дээр байгаа аж. Халдлагын үеэр долоон хүн суманд өртсөнөөс хөл хүнд нэгэн эмэгтэй ухаан алдаж унажээ. Халдлага жуулчдын очих дуртай “Eaton Centre”-ийн хоолны газарт орон нутгийн цагаар 6 цагийн үед гарчээ. Гэрчүүд худалдааны төвд тав зургаан удаа буун дуу гарахыг сонссон талаар орон нутгийн телевизээр мэдээлсний дараа хүмүүс юу болсныг харахаар худалдааны төв рүү цувсан аж. Дээрх хэргийн дараа цагдаа нар худалдааны төвөөс хүмүүсийг яаралтай гаргаж, байрыг бүсэлжээ. Цагдаа нарын мэдээлснээр амиа алдсан хүн нь 25 настай залуу байсан гэнэ. Гэмт этгээд ямар хүн байсныг тогтоогоогүй байгаа бөгөөд мөрдөгчид түүнийг эрэн сурвалжилж байгаа юм байна.  Уг халдлага канадчуудад 2005 онд Боксын өдрөөр буутай этгээд 15 настай охиныг хөнөөж, хэд хэдэн хүнийг шархдуулсан хэргийг санагдуулж байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж