
Бээжингийн олимпийн наадмаас Монголын спортын түүхэн дэх анхны алтан медалийг ижилсүүлэн хүртсэн Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарын төрсөн өдөр хоёрхон өдрийн зайтай тохиодог. Зургадугаар сарын 1-нд Н.Түвшинбаяр аваргын төрсөн өдөр тохиосон бол өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган 27 нас хүрч байна. 13 наснаасаа боксын спортоор хичээллэсэн аварга маань “Бээжин-2008” зуны олимпийн наадамд 54 кг-ын жинд аваргалж, улмаар тухайн жилдээ AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооны дэлхийн шилдэг эрэгтэй боксчноор шалгарсан билээ.
Олимпийн аваргадаа Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.