Барилдаанд аймаг цэргийн цолтой болон залуу 32 бөх зодоглосноос Халхгол сумын харъяат аймгийн начин Ш.Нямсайхан түрүүлж, Цагаан-Овоо сумын харъяат аймгийн арслан Г.Түмэнжаргал үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Хэрлэн сумын харъяат аймгийн арслан Б.Талынбүүвэй, Д.Цогзолдорж начны төрсөн дүү Д.Цолмондорж нар шалгаран үлдсэн юм. Өмнө нь болсон гурван барилдаан Г.Пүрэв-Очир, М.Чимэддорж, Ж.Гансүх нарын начингуудын нэрэмжит зохион байгуулагдаж байсан бол энэ удаагийн барилдаан Цагаан-Овоо сумын харъяат улсын начин Д.Цогзолдоржийн нэрэмжит болгон зохион байгуулсан юм. Д.Цогзолдорж начин 2006 онд улсын харцага Т.Нармандах, улсын начин Дугардоржийн Батбаяр нарыг орхин улсын заан О.Одгэрэлээр 5 давж улсын начин цол хүртсэн түүхтэй. Дараа дараагийн барилдаануудаа сумуудын нэрэмжит болгон зохион байгуулах ажээ.
Д.Цогзолдорж начны нэрэмжит барилдаан болов
Дорнод аймгийн Дорнод нутаг дэвжээний бөхчүүдийн дөрөв дэх удаагийн барилдаан Чойбалсан хотод болжээ. Тус барилдаанд "Дорнод нутаг клуб" болон "Дорнод нутаг спортын нэгдсэн холбоо"-ны үүсгэн байгуулагч С.Отгонбаатар, "Дорнод нутаг спортын нэгдсэн холбоо" -ны тэргүүн, МҮОНТ-ийн “Чандман” студийн сэтгүүлч Д.Батжаргал болон улсын начин М.Чимэддорж, Ж.Гансүх нар уригдан, үзэж сонирхжээ.
Эх сурвалж: www.undesniibukh.mn