Төвийн нутгийн баруун болон зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи их төлөв зүүнээс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 хэм, Говийн бүс нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.
Өглөө 05.00 цагт Улаанбаатарт: 6 хэм дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байв. Даралт өдөртөө тогтвортой байна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn