
Жүжигчин Р.Анхням Хятадын уран сайхны олон ангит түүхэн кинонд тоглож Монгол жүжигчдийн ур чадварыг урд хөршид гайхуулаад авсан. Түүнчлэн 2000 оны дундуур бүтээгдсэн “Үнсэлт” хэмээх эротик кинонд гол дүрийг бүтээж байсан билээ. Сүүлийн үед “3 өдөр, 2 шөнө”, “Надтай гэрлээч”, “Секс эрх чөлөө” зэрэг кинонд эротик чиглэлийн дүрүүдийг чадварлаг бүтээсэн, энэ талаараа “дагнасан” гэж хэлж болохоор авьяаслаг, залуу уран бүтээлч юм. Ийнхүү жүжигчин Р.Анхнямын соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн МУСТА цолоор шагнаж урамшуулжээ.
Эх сурвалж: WWW.24TSAG.MN