Москва – Тэрбумтнуудын хот

Хуучирсан мэдээ: 2012.06.02-нд нийтлэгдсэн

Москва – Тэрбумтнуудын хот

Тэрбумтнуудын эгнээгээ хамгийн хурдацтай тэлж буй улс бол Хятад. Гэхдээ хамгийн олон баячуудаар хүрээлүүлсэн улс нь ОХУ ажээ. Тус улсын нийслэл Москва хотод 79 тэрбумтан оршин суудаг, үүгээрээ дэлхийн хамгийн олон тэрбумтантай нийслэл гэх статусаа эргүүлэн авсан тухай BillionairesBunker.com сайтад мэдээлжээ. Харин тэрбумтнуудын жагсаалтын толгойд “Novolipetsk Iron & Steel” компанийн эзэн Владимир Лисинь 24 тэрбум ам.долларын хөрөнгөөр бичигдэж, араас нь Алексей Мордашов /18,5 тэрбум ам.доллар/, Михаил Прохоров /18 тэрбум ам.доллар/ нарын хөрөнгөтнүүд жагсчээ. Энэ жил 79 тэрбумтантай болсон Москвад данстай тэрбумтны тоо өнгөрсөн жил 32 байсан гэнэ. Харин тэрбум ам.долларын хөрөнгөд дөхөж яваа баячуудын тоо 62 байжээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж