Монгол Улсыг ЕАБХАБ-д элсүүлэх талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.02-нд нийтлэгдсэн

Монгол Улсыг ЕАБХАБ-д элсүүлэх талаар хэлэлцэнэ

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын дарга О.О’Лири тэргүүлсэн төлөөлөгчид маргааш Монгол Улсад айлчлах гэж байна. Айлчлал энэ сарын 6-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт бараалхах ажээ. Түүнчлэн ЕАБХАБ-ын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан мэргэжилтнүүд Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, хэрэгцээт мэдээлэл солилцох юм байна.

Тус байгууллагад Европ, Еврази, Хойд Америкийн нийт 56 гишүүн орон багтдаг ба бүс нутгийн хамтын ажиллагааны хамгийн том байгууллага гэнэ. Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад элсэхээр 2011 онд хүсэлт гаргасан бөгөөд энэхүү айлчлалаар уг асуудлыг хэлэлцэж үзэх, Монгол Улсын эдийн засгийн салбарт үр ашгаа өгөх учиртай хэмээн үзэж буй талаар Гадаад харилцааны яамнаас онцолж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж