”Дархан гурил тэжээл” нэмэлт хувьцаа гаргана

Хуучирсан мэдээ: 2012.06.02-нд нийтлэгдсэн

”Дархан гурил тэжээл” нэмэлт хувьцаа гаргана

"Дархан гурил тэжээл" компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахад 2.12 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа аж.

Эхний ээлжинд 695 сая төгрөгийн санхүүжилтийг хаалттай хүрээнд нэмэлт хувьцаа гаргаж босгохоор төлөвлөжээ. Тус компани хөрөнгийн дутагдал, тоног төхөөрөмжийн ажиллагаагүйгээс шалтгаалан буудай хадгалах элеваторынхоо гуравны нэгийг ашигладаг байна.

"Дархан гурил тэжээл" компанийн хувьцааны арилжааг 2008 оны хоёрдугаар сарын 25-нд зогсоосон. Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 23-ны 161 тоот тогтоолоор тус компанийн үнэт цаасны арилжааг сэргээсэн юм.

"Дархан гурил тэжээл"-ийн хувьцааны хаалтын ханш Монголын хөрөнгийн бирж дээр 400 төгрөг байна.

Зохиогчийн эрх: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж