Эв найрамдлын буухиа замдаа гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.01-нд нийтлэгдсэн

Эв найрамдлын буухиа замдаа гарлаа

Таван тивд жил бүр зохиодог Даян дэлхийн эв найрамдлын гүйлтийн олон улсын багийн буухиа тамирчид өнөөдөр Сүхбаатарын талбайгаас ОХУ-ыг зорин замдаа гарлаа.

Буухиа гүйлтэд оролцогчид эв найрамдлын бэлгэдэл галт бамбарыг гараас гарт буухиалан дамжуулж дэлхийн 80 гаруй орноор аялуулдаг ажээ. Энэ удаагийн  гүйлт гуравдугаар сарын 5-наас Шинэ Зеландын Оакланд хотоос гараагаа эхлүүлжээ. Гүйгчид  өнгөрсөн хугацаанд Австрали, Сингапур, Индонез, Малайз, Япон, БНСУ, Хятад зэрэг орноор дайрч Монголд ирсэн бөгөөд өнөөдөр ОХУ-ыг зорилоо. Тэд Казахстанд очиж барианд орох юм.

Олон улсын багийн гүйгчид  тавдугаар сарын 25-нд Замын-Үүдээс Монгол дахь гүйлтээ эхлүүлж нийслэлд иржээ. Тэд энэ сарын 16 гэхэд Увс аймгийн Боршоо боомт хүрч улмаар ОХУ-ын нутагт орох юм. Монголын нутгаар нийт 2830 км замыг гүйж туулаад энэ сарын 17-ны өдөр Хандгайтын боомтоор ОХУ-д нэвтрэхээр төлөвлөжээ. Буухиа гүйгчид Казакстаны Астана хотод долдугаар сарын 25-нд хүрэлцэн очиж бариандаа орох юм байна. 

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж