Сүхбаатарын талбайд өнөөдөр бяцхан жолооч нар чуулжээ. Эх үрсийн баяраар аав, ээжийнхээ хамт төв талбайг зорьсон багачууд уралдааны, бага оврын жип, спорт загварын гээд төрөл бүрийн машин хөлөглөн сүлжилдэнэ. Энэ өдөр төв талбайд байсан хамгийн ашиг орлоготой тоглоомын нэг бол удирдлагатай болон өөрөө явуулагч энэхүү хөнгөн тэргүүд байлаа. 1-5 насны бяцхан жолоочид ганган хүлгээр таван минут аялахад 2000 төгрөг төлж байв.
Г.ДАША