
Бөгж наймаас 12 сая ам.долларын үнэ хүрнэ гэсэн таамаглал байсан ч үнэ дуудаад 10-хан минут болж байхад нэрээ нууцлахыг хүссэн худалдан авагч 17,4 сая ам.доллар хүртэл өсгөн ховор эрдэнийн эзэн болжээ.
Уг 12,04 каратын нэн ховор очир алмаазын нэрийг 1976 онд эхэлсэн NASA-гийн “Викинг” сансрын төхөөрөмжийг Ангараг руу илгээх төслийн дурсгалд зориулж өгсөн байна. Ховор эрдэнийг дугуй хэлбэрт оруулан засч янзлах ажлыг үнэт эрдэнэсийн “Harry Winston” компани гүйцэтгэжээ.
Д.ОЮУН