Х.Клинтон энэ сард Монголд айлчлах төлөвлөгөөтэй

Хуучирсан мэдээ: 2012.06.01-нд нийтлэгдсэн

Х.Клинтон энэ сард Монголд айлчлах төлөвлөгөөтэй

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон энэ зургадугаар сард Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаа аж. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хоёр жилийн өмнө хатагтай Х.Клинтонд Хүннү гүрний 2220, үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, ардын хувьсгалын 90 жилийн ойг тэмдэглэх  2011 онд Монголд айлчлах урилга гардуулж байжээ. Урилгыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон талархан хүлээн авсан ч ажил төрлийн байдлаас шалтгаалан хэрэгжүүлж амжаагүй бөгөөд энэ удаа айлчилж ирэх магадлал өндөр байгаа ажээ.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж