“Бөмбөлөг аваарай, 2000 төгрөг” гэх бяцхан хүүгийн цоглог дуу олны дундаас ялгарна. Өнөөдөр “Эх үрсийн баяр”-ын өдөр буюу “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”. 10 гаруйхан настай хүү өөрийн бизнесээ “Ашиг сайтай” гээд “2000 төгрөгөөр зараад 500-г нь өөрөө авдаг. Би өнөөдөр 50 ширхэг бөмбөлөг авсан. Бүгдийг нь зарахад овоо мөнгөтэй болчихно. Тэрүүгээрээ орой харихдаа дүүдээ бэлэг авч өгнө” хэмээлээ.
Г.ДАША