Египетэд 30 жил үргэлжилсэн онц байдлыг цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2012.06.01-нд нийтлэгдсэн

Египетэд 30 жил үргэлжилсэн онц байдлыг цуцаллаа

Египетэд эрх барьж буй Зэвсэгт хүчний дээд зөвлөл 30 жилийн турш тус улсад үргэлжилсэн онц байдлын дэглэмийг албан ёсоор цуцалж буйгаа зарлалаа. Египетийн Ерөнхийлөгч агсан Анвар Садатыг 1981 онд алагдсаны дараа улс оронд Онц байдлын дэглэмийг анх тогтоож байжээ.

Өнгөрсөн хугацаанд онц байдлыг гурван жил тутамд шинэчлэн сунгасаар иржээ. Египетийн засаг захиргаанас энэ удаа уг онц байдлыг сунгах шаардлагагүй гэж үзсэн байна. Онц байдлыг цуцалсны дараа Египетийн Зэвсэгт хүчний дээд зөвлөл үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтворотой байдлыг ханган ажиллах юм байна.


 

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж