Н.Азхишиг багачуудад цомгоо бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2012.06.01-нд нийтлэгдсэн

Н.Азхишиг багачуудад цомгоо бэлэглэв

Сүхбаатар дүүргийн 17-р цэцэрлэгийн дунд бүлгийн бяцхан охин Н.Азхишиг “Азтай хүүхдүүдийн дуу” нэртэй анхны цомгоо гаргаад удаагүй байгаа билээ. Дөрөвхөн настай авьяаслаг охин өнөөдөр Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн цэцэрлэгт зочилж, үе тэнгийнхээ найзуудад цомгоо бэлэглэн, ая дуугаа өргөжээ.  “Азтай хүүхдүүдийн дуу” цомогт хүүхэд бүрийн хамгийн анх дуулж сурдаг “Маамуу нааш ир”, “Гоё оо гоё оо”, “Бөөр алаг бөмбөг”, ”Тоглоом”, “Мөндөө би”, “Хонхот хүүхэлдэй”, “Жижигхэн гацуурхан”, “Таван хуруу”, “Хэрвээ сайхан амьдарч байвал”, “Гацуурхан” гэх зэрэг 10 дуу багтсан бөгөөд хүүхдүүдийг эхлээд сонсож байгаад, дуулж сураад, өөрсдөө дуулж байгаасай гэсэндээ таван дууны фонограммыг нь  нэмж оруулсан байна. 


Бяцхан дуучин охин Н.Азхишиг аав, ээж, ах дүү нарын хамт тавуулаа амьдардаг бөгөөд энэ цомгийг анх ээж нь санаачлан, аав нь ивээн тэтгэж, ах нь дуулахад нь тусалжээ. Дууны найруулга, бичлэг, хэвлэлт зэргийг “Эгшиг” студи гүйцэтгэсэн бөгөөд хувцасны ивээн тэтгэгчээр үндэсний үйлдвэрлэгч “Гоёо” компанийн “Cashmere KIDS” ажиллаж, “68” фото студи цомгийн зургийг авчээ.

Алдрай бяцхан үрсийн тань анх дуулж сурахад нь дэм болох “Азтай  хүүхдүүдийн дуу” цомгийг “HI FI records” ийн бүх салбар, “Интер” номын дэлгүүр, “UBS CD shop” оос худалдаж авч болох ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж