Хүүхдүүдээ баярлуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.01-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдээ баярлуулж байна

1924 онд “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ. Үүний дараа 1959 оны  арваннэгдүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан бөгөөд улс орон болгон өөр өөрийнхөөрөө Хүүхдийн баярын өдрийг тэмдэглэж байна.

Өмнөд Солонгос улсын хувьд энэ жил 90 дэх жилдээ хүүхдийн баярыг тавдугаар сарын 05-ны өдөр тэмдэглэсэн. Харин Хойд Солонгос улс тусгаар тогтнолоо зарласан 1945.08.15-ны өдөр хүртэл тавдугаар сарын нэгэнд энэхүү баярыг тэмдэглэж байсан ба түүнээс хойш зургадугаар сарын 2-нд болгон өөрчилсөн байна. Харин Хонгконг, Тайваньд дөрөвдүгээр сард Хүүхдийн баяраа тэмдэглэдэг байна.

Азийн орнуудаас Япон улс хүүхдийн баярыг гурван удаа тэмдэглэдэг аж. Тэд хүүхдийн баярыг тэмдэглэхээс гадна охид, хөвгүүдийн баярыг тусад нь тэмдэглэдэг байна. Тэд тавдугаар сарын 5-нд хүүхдийн баяраа тэмдэглэдэг бол гуравдугаар сарын 3-нд охидын баяраа хийдэг аж. Харин хөвгүүдийн баярыг арваннэгдүгээр сарын 15-нд тэмдэглэдэг бөгөөд үүнийгээ Японы ард түмэн “Сити-го-сан” буюу “Долоо-Тав-Гурав” хэмээн нэрийддэг байна. Гурав, тав, долоогийн цифрүүд нь хүүхдийн насыг илтгэдэг бөгөөд энэ насыг өөрчлөлтийн үе гэж үздэг гэнэ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж