
анхны сансрын хувийн хөлөг “Драгон” Улаанбаатарын цагаар урьд шөнө дунд
эсэн мэнд эргэн ирж Номхон далайн заасан бүсэд буужээ. АНУ-ын Өмнөд
Калифорнийн баруун эргээс хэдэн зуун милийн зайд сансрын хөлөг буусан
байна. Сансрын хөлгийг буух үед гурван аврагч усан онгоц, тусгай хоёр
агаарын онгоц дагажээ.
“Драгон” хөлгийг тавдугаар сарын 22-нд
Канавералын хошуунд орших сансрын нислэгийн талбайгаас хөөргөсөн юм. Уг
хөлөг гариг хоорондын сансрын станцтай холбогдон үүргээ гүйцэтгээд эргэн
ирж байгаа юм.
Д.ОЮУН