Хуучирсан мэдээ: 2012.06.01-нд нийтлэгдсэн

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг дэлхийн олон оронд энэ л өдөр эсвэл зургадугаар сарын эхний долоо хоногийн ням гаригт тэмдэглэдэг. Харин манай улс албан ёсны баярын өдөр болгон бүх нийтээр тэмдэглэдэг цөөхөн улсын нэг билээ. Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн анх 1925 оны тавдугаар сарын 8-нд их зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хүсэл зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар байгуулагдаж байсан түүхтэй аж.

Зургадугаар сарын 1-ний өдрийг Монгол Улсад "Хүүхдийн баяр" гэсэн нэртэйгээр 59 жил тэмдэглээд 1995 оноос "Эх үрсийн баяр" болгон өөрчилсөн билээ. Гэвч 2003 оноос эхлэн дахин "Хүүхдийн баяр"-аар нь тэмдэглэх болсон. Энэ жил Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг "Хүүхэд гэр бүлдээ жаргалтай" уриатай тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Эх сурвалж: www.topmedee.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж