Төрийн ордонд ээжүүдийг баярлуулав

Хуучирсан мэдээ: 2012.06.01-нд нийтлэгдсэн

Төрийн ордонд ээжүүдийг баярлуулав

Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан Төрийн ордны Их танхимд өнөөдөр  10.00-12.00 цагт нийслэлийн 700 ээжийг хамруулсан арга хэмжээ боллоо. 

Энэ үеэр УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд байгаа Эхэд урамшуулал олгох тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн танилцуулга хийж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулах үйл ажиллагаа болсон юм.

Уржигдар хуралдсан Засгийн газрын хуралдаанаар ихэр хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг тогтоосныг мөн танилцуулав. Дөрөв хүртэл насны хоёр ихэр бол хүүхэд бүрт нэг сая, гурав ба түүнээс дээш ихэр бол хүүхэд тус бүрт таван сая төгрөг байхаар тогтоолд тусгасан юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж