Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2012.06.01-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн бирж 2012 оны 05 сарын 28-наас 5 сарын 31-ний хооронд 4 удаагийн арилжаа явуулж, 48 ХК-ийн 313.4 мянган ширхэг хувьцааг 468.9 сая төгрөгөөр арилжсан байна. ТОР-20 индекс 19500.71 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 602.74 нэгжээр буюу 3.0 хувиар буурсан байна.

Индексийн сагсад багтах Адуунчулуун /22.7%/, Багануур /16.1%/, Бэрх уул /14.8%/, Хөх ган /6.4%/, Шарын гол /5.3%/ Монголын цахилгаан холбоо /5.0%/, Таван толгой /3.3%/, УИД /3.3%/, Би Ди Сек /2.8 %/, Женко тур бюро /2.2%/, Ремикон /1.0%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна.

Зах зээлийн нийт үнэлгээ 59.1 тэрбум төгрөгөөр буюу 3.1 хувиар буурч, 1 их наяд 830.8 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Автозам архангай /32.2%/, Солонго экспресс /15.0%/, Алтандуулга /15.0%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Адуунчулуун /22.7%/, Багануур /16.1%/, Бөөний худалдаа /14.9%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Нийт 48 үнэт цаас арилжигдсанаас 13 үнэт цаасны ханш өсч, 25 үнэт цаасны ханш буурч, 10 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /156.9 мянган ширхэг /, Э транс ложистикс /41.3 мянган ширхэг/, Автозам архангай /34.0 мянган ширхэг/ зэрэг компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Шарын гол /243.2 сая төгрөг/, Автозам архангай /66.5 сая төгрөг/, АПУ /39.3 сая төгрөг/ зэрэг компанийн үнэт цаас арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж