Ихэнх нутгаар бороо орно

Хуучирсан мэдээ: 2012.06.01-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар бороо орно


Өнөө маргаашдаа зарим нутгаар бага зэргийн бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.


2012 оны 06 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ   
      

 
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төв болон зүүн зүгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Говийн нутгийн баруун хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.

2012 оны 6 дугаар сарын 02-ноос 6 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2, 3-нд зарим газраар, 5-нд баруун зүгийн нутгаар түр зуурын бороо орно. Салхи говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагатс сэрүүхэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж