Монгол-Тайванийн бизнес уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Монгол-Тайванийн бизнес уулзалт боллоо

Монгол-Тайваний 11 дэх бизнес уулзалт МХАҮТ-д өнөөдөр боллоо. Уг бизнес уулзалтаар хоёр орны эдийн засаг, худалдааны салбарын тухай хэлэлцэж, талууд туршлага хуваалцсан юм.  Тайванийн талаас 31 компанийн 44 гаруй төлөөлөгч ирсэн бөгөөд зургадугаар сарын 2-ны орой буцах ажээ.

Уулзалтаар жижиг дунд үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалтыг татах, шинэ технологийг нэвтрүүлэх, экспорт, импортын худалдааг дэмжих  зорилгоор түлхүү оролцуулж байгаагаараа онцлог болохыг тэмдэглэж байсан юм. Тодруулбал, Монгол дахь Тайванийн худалдааны төлөөлөгчийн дарга нь Али Ян “Монгол Улсын үйлдвэрлэл эрхлэгчдийн 90 хувь нь жижиг дунд үйлдвэрлэл байхад Тайваньд 98 хувь нь байна. Тиймээс хоёр орны эдийн засгийн үзүүлэлт, хувийн хэвшлийнхний  тоо, оролцоо төстэй болохоор хамтарч ажиллахад илүү дөхөм болов уу гэж үзэж байна. Энэ салбарт хоёр улсын Засгийн газар ижил бодлогыг баримталж байгаа нь ч ач холбогдолтой учраас зэрэгцэж хөгжихөд маш боломжтой” хэмээн хэлж байсан юм.

 У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж