
Уулзалтаар жижиг дунд үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалтыг татах, шинэ технологийг нэвтрүүлэх, экспорт, импортын худалдааг дэмжих зорилгоор түлхүү оролцуулж байгаагаараа онцлог болохыг тэмдэглэж байсан юм. Тодруулбал, Монгол дахь Тайванийн худалдааны төлөөлөгчийн дарга нь Али Ян “Монгол Улсын үйлдвэрлэл эрхлэгчдийн 90 хувь нь жижиг дунд үйлдвэрлэл байхад Тайваньд 98 хувь нь байна. Тиймээс хоёр орны эдийн засгийн үзүүлэлт, хувийн хэвшлийнхний тоо, оролцоо төстэй болохоор хамтарч ажиллахад илүү дөхөм болов уу гэж үзэж байна. Энэ салбарт хоёр улсын Засгийн газар ижил бодлогыг баримталж байгаа нь ч ач холбогдолтой учраас зэрэгцэж хөгжихөд маш боломжтой” хэмээн хэлж байсан юм.