“Хан Хэнтийн өнгө” үзэсгэлэнд зураачийн сүүлийн үед хийсэн нийт 40 гаруй бүтээл тавигдах юм байна. Тэрбээр эдгээр бүтээлүүддээ Монголын нууц товчоонд тэмдэглэгдсэн түүхт газрууд болон, Хан Хэнтий нутгийн уул ус, аж байдлын тухай дэлгэн харуулжээ. Мөн “Хан Хэнтийн өнгө” үзэсгэлэнд зураачийн “Түүхэн жимээр” нэртэй чулуун зэвсгээс эхлээд өнөөг хүртлэх түүхийг харуулсан инстолляц бүтээл нь анх удаа нийтийн хүртээл болох аж. Одоо зураач Д.Батхуяг нь Хэнтий аймгийн МУЭ-ийн Хорооны салбар, Хэнтий аймаг дахь Зураач, урчуудын холбооны тэргүүн, чөлөөт уран бүтээлч юм.
Б.Батхуяг нь ДУДСургуулийг 1970-1975 онд Уран зургийн анги, 1984-1988 онд Улсын багшийн дээд сургуулийн уран зургийн ангийг дүүргэсэн. Сургуульд байхаас л зураг зурах сонирхолтой байсан бөгөөд энэ мэргэжилээрээ өнөөг хүртэл тасралтгүй 40-өөд жил уран бүтээлээ туурвиж байгаа юм.
Сонирхуулахад, түүний үзэсэгэлнд “Хэрлэн”, “Найзууд”, “Хүйн холбоо”, “Морьтон”, “Дэлүүн болдог”, “Өглөгчийн Хэрэм”, “Бурхан Халдун”, “Онон, Хурхын бэлчир”, “Буриад байшин” болон арьсан урлалын бүтээлүүд нь тавигдах юм.
Тэрбээр 1983 он Өнөөгийн Хэнтий, 1988 он Дорнод аймаг Зүүн бүс, 1970 он ОХУ-ын Чита хотод, 1975 он Өндөрхаан хотод, 1976 он “ Хавар үзэсгэлэн”, УБ хот, 1989 он Залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн, 1983 он МНТовчооны 750 жилийн ой, 1990 он Хэнтий аймгийн Зүүн бүсийн үзэсгэлэн, 2002 он “Монголын сайхан орноор” хамтарсан үзэсгэлэн, 2004 он Өнөөгийн Хэнтий үзэсгэлэн, 2005 он Эзэн Чингисийн нутгаар, 2007 он ОХУ-д Улаан-Үүд хотод, 2008 он Эзэн Чингисийн 800 жилийн ой, 2008 он “Хөх тэнгэрийн орноор” хамтарсан үзэсгэлэн болон МУЭ-ээс зохион байгуулсан үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцохоос гадна Орос, Хятад, Солонгос, Герман улсуудад өөрийн уран бүтээлүүдээр оролцсон. Үзэсгэлэн зургадугаар сарын 7-нийг хүртэл үргэлжилнэ.