Ягаан өнгийн фудволка цагаан бээлийгээр жигдэрсэн хүүхэд залуус эрүүл амьдрах эрхийнхээ төлөө нэгдэж хөнгөн хөгжмийн хэмнэлд хөл нийлүүлэн бүжсэн өдөр болж өнгөрлөө. Энэ бол орчин үеийн залуусын сонголт болсон флаш моб юм. Флаш моб гэдэг нь олон нийтийн газар хэсэг бүлэг хүмүүс нэгэн зэрэг бүжгийн хөдөлгөөн хийж хүмүүсийг анхаарлыг татах үйл явцыг хэлдэг.
Энэхүү флаш моб нь Үндэсний Манлай Үйлдвэр “СҮҮ” ХК – ний шинэ бүтээгдэхүүн болох Аморе брэндийн нээлтийн үйл ажиллагаа юм.
Сүүлийн жилүүдэд Европын орнууд болон Монгол улсад эрчимтэй хөгжиж буй орчин үеийн янз бүрийн бүжгийн урсгал чиглэлээр 1000 хүүхэд зэрэг бүжиглэн нэг санаа, нэг уриан дор сэтгэл зүрх нэгтэйгээр нэгдэж буй санаагаа илэрхийлэн бүжиглэсэн бөгөөд хамгийн олон хүүхдийг хамруулж чадсанаараа онцлогтой юм.
Тус үйл ажиллагааг “СҮҮ” ХК, UB dance бүжгийн сургуультай хамтран зохион байгуулсан бөгөөд тус флаш мобоор дамжуулан хүүхэд залууст их хотын соёлыг төлөвшүүлэх энгийн бүхнээс их зүйл бүтдэг болохыг харуулахыг зорьсон нийгмийн төлөөх ажлын эхлэл болж байгаа юм. “СҮҮ” ХК- аас хэрэглэгчиддээ зориулан хүргэх гэж буй Аморе брэндээрээ дамжуулан хүүхэд залуусыг их хотын соёлд уриалан дуудсан “Их хотын соёлыг энгийн хэвшлээс эхэлцгээе” уриан дор үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах юм байна.