
НХХЯ-наас санаачлан хэрэгжүүлж буй “Гэртээ харих зам” төсөлд хамрагдаж, Хүүхэд хамгааллын төвд хүмүүжиж буй хүүхдүүдийн дунд өнөөдөр “Хөгжилд тэмүүлсэн хүүхэд нас” өдөрлөгийг зохион байгуулсан юм. Тус арга хэмжээнд “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-ын тэргүүн, Гавьяат тамирчин Б.Наранбаатар, дэд тэргүүн, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, “TLG-13” ТББ-ын тэргүүн С.Тулга, “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр нарын зочид оролцов. Тэд хүүхдүүдтэй хамт дуулж, цэнгээнт тоглоом тоглож, тус төвийн 54 хүүхдэд бэлэг гардуулсан юм. Тус төвийн хүүхдүүдээс боксын спортоор хичээллэж, улсын чанартай тэмцээнээс медаль зүүсэн н.Батбаяр, н.Хатанбаатар нарыг олимпийн аварга Э.Бадар-Ууган гарын бэлгээр мялаасан.