Минжнүүд ихэр дүдэртэй болжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Минжнүүд ихэр дүдэртэй болжээ

Германы Бавари мужаас Туул голд нутагшуулахаар өнгөрсөн хавар авчирсан долоон хос 14 минжийг Хүүшийн аманд түр байршуулан маллаж орчинд нь дасгаж байна. Минжнүүдийн нэг нь ирэхдээ хээлтэй байсан бөгөөд хоёр хоногийн өмнө бүл нэмж хоёр ихэр дүдэр төрүүлжээ. Минжний төлийг монгол хэлэнд дүдэр гэдэг ажээ. Ихэр дүдэр эрүүл чийрэг минж болох шинжээ олжээ. Одоогоор хүйсийг нь тогтоох боломжгүй гэнэ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж