Маргааш тохиох Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд байгаа Эхэд урамшуулал олгох тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн танилцуулга хийх, эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулах үйл ажиллагаа зургадугаар сарын 1-ний 10.00-12.00 цагт Төрийн ордны Их танхимд болох ажээ.
Уг арга хэмжээнд нийслэлийн 700 ээж хамрагдах юм байна.
Д.ОЮУН